HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
แนะนำหัตถการ
แนะนำหัตถการ
Lilied тарилганы хямдрал
Гиалуроны хүчлийн найрлагатай арьсыг гүнээс чийгшүүлэх тарилга
แนะนำหัตถการ
Энэхүү арьсны тарилга нь гиалуроны хүчил натри болон загасны ДНК найрлагатай PN зэргийг нарийн цэвэршүүлэн найруулсан бүтээгдэхүүн юм. Lilied тарилгыг арьсны жинхэнэ давхаргад тарьж өгснөөр хэт хуурайшиж өнгөө алдсан арьсыг гүнээс нь чийгшүүлж чийглэг эрүүл болгоход тусална.
ข้อดีของหัตถการ
- Арьсыг гүнээс нь чийгшүүлэх - Коллаген нийлэгжилтийг хурдасгах - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Хялгасан үрчлээ багасгах - Арьсны чанарыг сайжруулж толигор болгох
Q & A
Q. Усан тарилгийг 1удаа л тариулхад болох уу? Давтамжтай хийлгэх хэрэгтэй бол хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Арьсны тарилга нь арьсанд тэжээл өгөх зорилгоор хийгддэг үйлчилгээ юм. Нэг удаагийн үйлчилгээгээр үр дүн гарах ч, тогтмол давтамжтай хийлгэснээр эрүүл арьсыг илүү удаан хугацааны турш хадгалах боломжтой. Усан тарилгийг сардаа 1удаа тогтмол хийлгэхийг зөвлөдөг.
บุคคลที่แนะนำ
- Нүүрний будаг сайн шингэхгүй байгаа хүмүүст - Хялгасан үрчлээ үүсэж, арьс нь суларч унжиж өнгөө алдсан хүмүүст - Арьсаа гүнээс нь чийгшүүлэхийг хүсдэг хүмүүст
ข้อควรระวัง
1. Үйлчилгээ хийлгэсэн хэсгийг хэт хүчтэй дарах, үрэх зэрэг арьс цочроох үйлдэл хийхээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
3. Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
4. Үйлчилгээ хийлгэсэн хэсэгт аль болох хөнгөн будна уу. 3 хоногийн дараагаас урьдны адил хэвийн будаж болно.
5. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт хүчтэй өвдөн хэвийн болохгүй тохиолдолд эмнэлэгт ирж үзүүлнэ үү.