HOME
GLOBAL KOR ENG 日本語 简体中文 繁體中文 THAI IDN MN RU
แนะนำหัตถการ
แนะนำหัตถการ
Потенза бүтэн нүүр
Нүхжилт, сорви,батга, улайлт бүх төрлийн асуудалд тохирсон Радио давтамжийн лазер эмчилгээ
แนะนำหัตถการ
Потенза лазер нь RF (өндөр давтамжит) энергиийг лазерны хошуунд байрлах микро зүүгээр арьсны жинхэнэ давхаргад дамжуулснаар гадаргуугийн гэмтлийг багасгаж, коллагены нөхөн төлжилтийг идэвхжүүлэн арьсны бүтцийг сайжруулах эмчилгээний арга юм.Төрөл бүрийн микро зүүтэй хошуу ашигласнаар нүхжилт, сорви, батга, улайлт зэрэгт тохирсон арьсны эмчилгээ хийх боломжтой бөгөөд нэмэлтээр нарийн үрчлээ, арьсны уян хатан байдалд ч сайжруулах нөлөө үзүүлдэг.
ข้อดีของหัตถการ
1. Арьсны бүх төрлийн асуудалд тохируулсан 13 төрлийн өөр хошуугаар эмчилгээ хийх боломжтой. 2. Үйлчилгээ богино хугацаанд хийгддэг тул өвдөлт бага 3. Улайлт, нүхжилт, батганы сорви зэрэгт үр дүнтэйгээс гадна нүүрний уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээтэй
ขั้นตอนการทำหัตถการ
Арьсны өнгөн давхаргаас жинхэнэ арьсан давхарга хүртэл радио давтамжийн(RF) энергийг дамжуулан эластин болон коллаген нийлэгжилтийг хурдасгаж арьсны бүтцийг шинэчлэхэд нөлөөлдөг төхөөрөмж юм.
Q & A
Q1. Потенза эмчилгээг хэр хугацааны давтамжтай хийлгэхийг зөвлөдөг вэ? A1. 1сарын зайтай 3 болон түүнээс дээш удаа хийлгэхийг зөвлөж байна. Q2. Потенза лазер гэж юу вэ? A2. Арьсны өнгөн давхаргаас жинхэнэ арьсан давхарга хүртэл радио давтамжийн(RF) энергийг дамжуулан эластин болон коллаген нийлэгжилтийг хурдасгаж арьсны бүтцийг шинэчлэхэд нөлөөлдөг төхөөрөмж юм. Q3. Потенза лазерын үйлчлэлийн зарчим юу вэ? A3. Лазерын хошуунд байрлах микро зүүг ашиглан RF (өндөр давтамжит) энергийг арьсны жинхэнэ давхаргын эд эсэнд дулаан дамжуулах зарчим юм. Q4. Үр дүн хэзээ мэдрэгдэж эхэлдэг вэ? A4. Эмчилгээний хийлгэсний дараа 2–3 хоногийн дотор арьс аажмаар сайжирна.
บุคคลที่แนะนำ
- Батга тогтмол гардаг хүмүүст - Батганы сорви болон нөсөө толбо зэргээс болж санаа зовж буй хүмүүст - Нүхжилт ихтэй хүмүүст - Арьсны бүтцээ сайжруулж, эрүүл толигор арьстай болохыг хүсэж буй хүмүүст
ข้อควรระวัง
- Үйлчилгээний дараа дунджаар 2~3хоног нүүр улайх, бага зэрэг хавдах зэрэг шинж тэмдэг илэрч болох ба аажмаар хэвийн болох тул санаа зоволтгүй.
- Үйлчилгээ хийлгэсний дараа арьс нөхөн төлжүүлэх болон чийгшүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүн тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.
- Үйлчилгээ хийлгэсний дараа нүүрээ угааж, будаж болох ч хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
- Үйлчилгээний хийлгэснээс 3–4 хоногийн дараа арьс гуужих болон жижиг тууралт гарч болзошгүй бөгөөд гараараа оролдохгүй байхыг анхаарна уу